
Унших хувилбар:
Номын тухай
2020 оны 9-р сарын сүүлээс эхэлсэн Армянчууд амьдран суудаг Нагорно-Карабахын буюу Арцахын “Бүгд найрамдах улс” болон Азербайжаны армийн хоорондын зэвсэгт мөргөлдөөн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ мөргөлдөөн анх яагаад үүссэн, ямар учир шалтгаантай юм бэ? Энэ мөргөлдөөн зөвхөн 1990-ээд оны үед үүсээгүй, бүр 1905 он, 1918 онуудад Армян болон Азери-Туркчүүдийн хооронд өмнө нь мөргөлдөөн гарч байсан бөгөөд энэ цаг үеүүд нь тус хоёр угсаатан орчин үеийн үндэстэн-улс болох, үндэсний ухамсар бүрдэх үеүүдтэй давхцаж, газар нутгаа булаацалдсанаар эхэлсэн байдаг. Мөн Оттоманы Туркийн эзэнт гүрэн задран унаж, орчин үеийн Турк үндэстэн бий болж, өөр хэлтэй, шашин, соёлтой угсаатнууд болох Армян, Грек, Ассиричуудыг бөөнөөр нь хомроглон алж, хядсан байдаг. Энэ аймшигт түүх Армянчуудын ой санамжинд гүн бат сууснаар, Турк улсыг, Турк хэлтнүүдийг №1 дайснаа гэж үзэн ядах болжээ. Нагорно-Карабах нь Армянчуудын эрт дээр үеэс, бараг 3000 жилийн өмнөөс суурьшиж, амьдарч ирсэн унаган нутаг байсан ч, 7-р зуунаас Турк хэлтэй нүүдэлч аймгууд болох Огуз Түргүүд ирснээр энэ хоёр угсаатан холилдон амьдрах болжээ. Дундад зууны үед тус газар нутагт Персийн хаант улс хяналтаа тогтоож, татвар татдаг байснаас бусдаар энэ бүс нутгийн дотоод хэрэгт оролцдоггүй байсан бөгөөд тиймээс, Армяны соёл иргэншил энэ газар сайтар хадгалагдсан байна. 1921 онд ЗХУ-ын Большевик намын Кавказын Товчоо Нагорно-Карабах мужийг Автономит эрхтэйгээр Зөвлөлт Азербайжаны бүрэлдэхүүнд оруулах шийдвэрийг гаргаснаас хойш Армянууд Нагорно-Карабахын бүс нутгийг Зөвлөл Азербайжаны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнээс гаргаж, Армянтай нийлүүлэх хүсэлтийг Москвад байнга гаргаж ирсэн ч, ЗХУ-ын удирдлага энэ хүсэлтийг байнга няцааж, хүлээж авахгүй байснаар асуудал улам бүр хурцдаж, Азербайжанд нутгийн Армянчуудыг үзэн ядах, улмаар хөөсөн ба, Армянд нутгийн Азербайжанчуудыг бас хөөж туусан байна. Хоёр улсын хооронд 1991-1994 оны хооронд болсон дайнаар Нагорно-Карабах эргэн тойрныхоо 7 газар нутагт хяналтаа тогтоож, эдгээр газраас нутгийн Азербайжануудыг хөөж, “цэвэрлэгээ” хийсэн. Зөвхөн дайны талбарт энэ хоёр улс мөргөлдөөд зогсохгүй, бие биенийхээ түүхийг үгүйсгэж, гуйвуулж байгаа талаар тус номонд дурдсан.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
0+
Хуудасны тоо:
37
ISBN:
Нийтлэгдсэн:
2020-10-14
Зохиолч:
На. Ганбат
Нийтлэгч:
Н. Ганбат