
Номын тухай
Цэргээс халагдаж ирсэн залуу эр Цэвэг нэгдлийн адуучин агаад адуугаа оторлож яваад 16 настай Цэрмаатай танилцав. Цэрмаагийн аав сумын намын үүрийн даргын жолоочоох ажиллаж байсан агаад нэгэн намар аймгаас ирсэн төлөөлөгчтэй намын үүрийн дарга цуг явахад машинаа барьж хамт явж байхдаа могойн чуулгантай таарч тэд уг чуулганы могойнуудыг шатаажээ. Хэд хоногийн дараа Цэрмаагийн аав өндөр ганга руу нисэж бурхан болов. Сарын дараа намын үүрийн даргын тохой дээр их өвтгөдөг томбогор зүйл гарч аймгийн эмнэлэгт мэс засал хийлгээд нас барав. Сарын дараа төлөөлөгч галзуурч хотын эмнэлэгт нас баржээ. Харамсалтай нь энэ бодит зүйл бөгөөд зохиолчийн багад нутагт нь болсон зүйл юм. Энэ могойн чуулган шатаасны дараа зохиолчийн нутагт хориод жил үргэлжилсэн ган гачиг болсон нь ч бодит явдал юм. Зохиолч энэ бодит явдалд тулгуурласан туужаа 1989-1990 он дамнуулан бичсэн боловч хэвлэлийн зардалгүйгээс хойшлогсоор 1997 онд Шувуун саарал хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн байна. Тууж хэвлэгдмэгцээ нийгэмд хүчтэй шуугиан дэгдээсэн бөгөөд энэ нь тухайн цаг үеийн нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой. Цэвэг Цэрмааг намрын дунд сарын шинийн 17 нд ирж авахаар болзсон бөгөөд тийн явж байхдаа могойн чуулгантай таардаг. Чуулганы хоёр могой бие биеийг хүлж тэмцэлдэн байхтай таарсан нь СОЦ нийгмээс КАПиталист нийгэмд шилжиж буй үеийг дүрсэлсэн хэмээн хожим утга зохиол судлаачид дүгнэсэн билээ. Үйл явдал тэр жамаар өрнөж Цэвэгийн өөрөө дагуулж ирсэн Бавуу Цэрмаад дурлаж түүнийг урвуулан авч явснаар Цэвэгийн Цэрмаатай анх танилцахад хонины бэлчээрт байсан гөлөг ПААНАН Цэвэгт хань болж үлдэнэ. Уур уцаартай архи уудаг болсон Цэвэг Паананг байнга зодох бөгөөд эцэст нь гөлгүүдийг нь алснаар Паанан хээрээр тэнэж чонотой нөхцөн айлуудын дайсан болж эцсийн бүлэгт аймгаас ирсэн анчин түүнийг буудаж тууж төгсөнө. Германы монгол судлаач эрдэмтэн Ренатэ Баувэ гуай уг туужийг Цэвэг Цэрмаа хоёр бол жинхэнэ монгол төрх. Харин Бавуу бол гаднаас орж ирсэн хэн болох нь мэдэгдээгүй шинэ капитализм үүнтэй болгоомжтой харьцахгүй бол Монгол төрх эвдэгдэнэ гэж зохиолч сануулсан байна хэмээн Герман орчуулгын эхэнд онцлон дурдсан байдаг.
Хэл:
Монгол хэл
Насны ангилал:
0+
Хуудасны тоо:
ISBN:
Нийтлэгдсэн:
2020-09-28
Зохиолч:
Д. Энхболд
Нийтлэгч:
Д. Энхболд
Аудио номын урт:
55минут
Аудио номын хэмжээ:
126.8 MB