Энэтхэгийн уламжлалт философи-Монгол сонирхогчын ойлгосноор
На. Ганбат

На. Ганбат

Энэтхэгийн уламжлалт философи-Монгол сонирхогчын ойлгосноор

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

8,800₮

Номын тухай

Дэлхийн философийн түүхэнд эртний Грек-Ромын философи, Энэтхэгийн философи гэсэн хоёр ноён оргил байсан талаар олон хүн заалгаж, уншиж байсан нь өнөөдөр мартагдаагүй гэж найдаж байна.Энэтхэгийн философийн өв, уламжлал маш арвин бөгөөд дотроо олон сургууль болон задардаг. Бурхны шашин ч Энэтхэгт үүссэн нь тохиолдлын хэрэг биш буйза. Хорвоо ертөнцийн гарал үүсэл, Үнэмлэхүй үнэн гэж юу вэ? Харагдаж, үзэгдэж буй хорвоо ертөнц бодитой юу, эсвэл хий хоосон, зэрэглээ мэт үзэгдэл үү? яаж энэ хорвоо ертөнцийг таниж, мэдэх вэ? хүн яагаад зовж, сэтгэл хангалуун бус байдаг юм бэ? гэх мэт олон асуултуудад философи хариулт өгөхийг зорьдог. Сүүлийн 3000 жилийн турш Энэтхэгт янз бүрийн философийн сургуулиуд идэвхтэй эрэл хайгуул хийж, хоорондоо логиктой, эрүүл саруулаар мэтгэлцэж,харилцан шүүмжлэлийг өрнүүлж, бүх юмс үзэгдлийг задлан шинжилж, цаад утга учир, шалтгааныг тодорхойлох гэж оролдож байжээ. Энэтхэгт Буддизм үүсэж, оршин тогтнож байсан 1000 жилийн хугацаа нь Энэтхэгийн философийн Алтан үе байжээ. Дэлхийн болон Энэтхэгийн олон судлаачдын бичсэн ном, судалгааны материалыг ашиглаж энэхүү номыг бичсэн болно. Энэтхэгийн философийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн Мимамса, Санкьяа болон бусад сургуулиудын тухай тус номноос уншиж , анхан шатны мэдээлэлийг тус номоос авснаар та ны оюун хөгжил, эрэл хайгуул нэг шатаар урагшилна гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Философийн хөгжилд бүтээлч шүүмжлэл, эрүүл саруулаар сэтгэж, мэтгэх нь ихээхэн чухал байсан тухай та энэ номноос олж уншина.

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

53

ISBN:

Нийтлэгдсэн:

2020-10-13

Зохиолч:

На. Ганбат

Нийтлэгч:

Н. Ганбат