Жагдал

Лхагва

Монголын богино өгүүллэгийн нэрт мастер, зохиолч, орчуулагч, сэтгүүлч Жагдалын Лхагва /1942-1997/ Уран бүтээл: “Саарал даага” (1970), “Толгодын цаана ингэ буйлна” (1972), “Сарны шороо” (1977), “Хулангийн тоос” (1978), “Шөнө ногоо ургадаг” (1982), “Ахыг дагасан хүн” (1987), “Атга чулуу” (1990), “Алаг чулуу” (1991), “Дутуу хөрөг” (1996), Монголын уран зохиолын дээж 46-р боть (1998), “Тойрох хуудас” УСК (1979), “Эхлэл” УСК (1980), “Анхны хайрын дууль” УСК (1982), “Шаазан заан” хүүхэлдэйн кино (1985), “Хүний үр” теле жүжиг (1977), “Дулмаад тохиолдсон явдал” теле жүжиг (1985), “Яргуй” теле жүжиг (1992), Орчуулгын бүтээл: Хосе Марти “Янагийн өвөр хүүгийн өлгий” шүлгийн түүвэр (1967), Д.Мягмар “Земля и я” /Украйн хэл рүү/ (1970), "Үй түмэн үр сад" хүүхдийн өгүүллэгүүд (1974), “Японы яруу найраг” шүлгийн түүвэр (1974), Р.Фраермен “Зэрлэг нохой Динго” тууж (1975), Я.Смеляков "Хатан хайр" шүлгийн түүвэр (1977), Ю.Нагибин "Цэнгэг цөөрөм" тууж (1978), А.Гисланцони “Аида” дуурийн цомнол (1981), А.Аль Хамисын “Хайрын дээж” шүлгийн түүвэр (1983), Р.Рождественский “Эргэх хорвоо” шүлгийн түүвэр (1984), О.Сулемейнов "Аргамаг" шүлгийн түүвэр (1985), Р.Казакова “Хүүхэн заяа” шүлгийн түүвэр (1986), Мольер “Тартюф” драмын жүжиг (1986), Е.Исаев “Ухаан бодлын цааз” найраглалууд (1987) зэрэг олон арван орчуулгын бүтээлүүдийг орос, украйн, испани хэлнээс орчуулсан.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд