Хак

Жа Хан Мүүн

Номын зохиогч Хак Жа Хан Мүүн нь 1943 онд одоогийн Хойд Солонгост мэндэлсэн. Тэрээр Дэлхийн Энхтайван Эв Нэгдлийн төлөөх Гэр Бүлийн холбооны удирдагч бөгөөд “Жинхэнэ Ээж” буюу “Энхийг Эрхэмлэгч Ээж” нэрээрээ олонд танигдсан. Түүний нөхөр Сан Мён Мүүн нь Эв Нэгдлийн Хөдөлгөөний үндэслэгч юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Энхийг эрхэмлэгч ээж

Энхийг эрхэмлэгч ээж

2021/08/09

Өөрийн амь насыг ч дуртайяа зориулахад бэлэн хамгаас хайртай үр хүүхдээ гэнэт алдвал ямар их уй гашуу, зовлон шаналал ирэхийг төсөөлөхийн аргагүй. Харин Бидний Бурхан, Та... Өөрийн үр хүүхдүүдийг алдаж уй гашуу, зовлон шаналлаар дүүрэн, зүрх сэтгэл нь шархалсан эцэг эх шиг л амьдарч байна.... Агуу хайр энэрлийн Бурхны хувьд та нэг л өдөр биднийг хайн олж, энгэртээ халуун дотно тэвэрч, аливаа бүтээлийг анх бүтээхдээ таны хүсэж байсан шиг энхтайвны дэлхийг бодитоор бий болгох үүрэг хариуцлага бидэнд байгааг ухааруулахын төлөө тасралтгүй ажилласаар ирсэн билээ. Эцэг эх үгүй бол гэр бүлд эв нэгдэл гэдэг зүйл оршин тогтнохгүй. ...хүн төрөлхтний эцэг эх болох Бурхан Та үгүй бол энэ хорвоо ертөнцөд жинхэнэ энхтайван бий болох боломжгүй билээ. Хүн төрөлхтнийг түүхийн туршид өдий хүртэл тасралтгүй хайрлаж ирсэн таны хайрын гунигт түүх зүрх сэтгэлийг минь уяраан догдлуулж байна. Би өөрийн өнгөрсөн амьдралыг эргэн харвал Бурхны цорын ганц Охины байр сууриас хүн төрөлхтний Тэнгэр Эцэг Эх болох Бурханыг хүндлэн дээдэлж үйлчилнэ гэсэн эрхэм зорилгынхоо төлөө эцэж цуцалтгүй явж иржээ. Өөрийн энэхүү номыг дуусаж буй энэ үед хамгаас хайрт нөхөр болох Аав Сан Мён Мүүнийг чин сэтгэлийн угаас үгүйлэн санаж байна. ...Энэхүү ном нь Бурхны хүслийг биелүүлэхийн төлөө Аав Мүүн бид хоёрын хамтдаа туулсан амьдралын жинхэнэ амтыг уудлан дэлгэж та бүхэнд хүргэнэ хэмээн найдаж байна. Аудио бүтээлийн нийт урт: 15цаг 46минут

20,000₮
15 цаг 46 мин