хараацай

Алтан

“Алтан хараацай” уран бүтээлийн нэгдлийн хамт олон бид ардын билиг ухааныг хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмрээ оруулах эрхэм зорилготой. Манай эрдэмтэд олон жилийн турш аман зохиолын дээжсийг цуглуулж, ном болгон дэвтэрлэсэн. Өнөө бид тэрхүү баялаг цуглуулгаас хүүхэддээ уншиж өгдөг. Хэвлэлийн редакциуд ч олон янзаар түүвэрлэн хэвлэсэн. Зарим хэвлэлд утгыг бүрхэгдүүлэн муутгах нь ч байна. Эрдэмтдийн эмхтгэсэн анхдагч номууд бол эрдэм судлалын талаасаа үнэлж баршгүй эх баримт, сан хөмрөг мөн. Харин амьдралын хэв маяг өөр болсон өнөө цагт багачууддаа уншиж, сонсгоход нийцэмгүй зүйлс гарах нь багагүй. Бид хасагдан гээгдсэнийг сурвалжлан нэмж, нийцэлгүйг нь найруулан эерүүлэх хэрэгтэй гэсний учир энэхүү төслийг хийж байна. Тэгэхдээ уг үндсийг үл эвдэх нь гол зарчим билээ. Энд нийтэлж буй үлгэр, домгууд бол аман зохиол хэрхэн уламжилж ирсэн тэр л зарчмаар хөгжсөн аман билиг болно. Бидний үрс өв соёлоороо өнөд цэнгэн торниод, хожим хойчдоо үл таслан өвлүүлсээр байх болтугай.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Мэргэн оготны сургаал ба Заантай тулалдсан хулгана үлгэрүүд

Мэргэн оготны сургаал ба Заантай тулалдсан хулгана үлгэрүүд

2021/10/19

Бид бол эртнээс дэлхийн олон үндэстэнтэй эн тэнцүү харилцаж, соёл мэдлэгээ солилцож ирсэн үндэстэн. Эдгээр үлгэрүүд үүний тод жишээ болно. Гималайн соёлын ай саваас манай соёлд нэвтэрсэн эдгээр үлгэрүүд эдүгээ ардын үлгэр болтлоо нутагшсан байна. Мэргэн оготны сургаал үлгэрийн өөр хувилбар байдаг нь “Цаст уулын цагаан барс цагаа болохоор талын шоргоолжинд бариулна” гэсэн хэлц үгтэй холбоотой. Тэгвэл энэ үг манай эртний болон орчин цагийн олон бүтээлд мөнхөрчээ. Заантай тулалдсан хулганы үлгэр ч үүнтэй ижил судар номоос нийтэд түгээсэн үлгэр. Цаст Гималайд манай гүн ухаантнуудын сударсыг судлан суудгийг санаваас өвөг дээдэс маань эрдэм мэдлэгийн оройд гарсан мэргэд байжээ. Та бага наснаас уншиж өссөн эртний танил үлгэрүүдээ хүүхэдтэйгээ хамт сонсож, сургаал сургамжийг нь хамтдаа ярилцаарай.

800₮
10 мин
Алтан хараацайн үлгэрүүд

Алтан хараацайн үлгэрүүд

2021/10/19

Манай ард түмний үлгэр туульсад алтан хараацайг ихэвчлэн хүн төрөлхтөнд тусалсан домгийн амьтан хэмээн дүрсэлдэг. Домог хэмээх нь байгаль ба амьдралын үзэгдлийн учрыг уран сайхнаар тайлбарласан эртний уламжлалт соёл юм. Домог бүр манай өвөг дээдсийн эрт цагийн ой санамжийг хадгалж байдаг. Алтан хараацайн домогт хүн төрөлхтөн галыг эзэмшээгүй байсан үе ба галтай болж голомтоо түшсэн ой санамж тодорхой үлджээ. Хараацай шувууны тухай доктор, профессор С.Дулам абугай домог зүйн судалгаандаа Грекийн Промотейтэй утга чанараар адил, манай ард түмний соёлын “туурвигч баатар” мөн хэмээн нотолсон. Түүнд дээгүүрээ битүүлж, дунд нь өрх гаргасан нүхэн гэрт амьдарч байсан үе. Тэр өрхийг доороос нь түшдэг “гол мод”-ны доор гал түлдэг байсан нь “голомт” хэмээх үг болсон. Тэр ганц өрх буюу “хараацаар” орж гаран нисдэг “хараацай” шувууны тухай маш сонирхолтой судалгаа байдгийг эрхэм та олж унших бизээ. Домог үлгэр гэхийн учир нь ерийн домгоос илүүтэй сэтгэлгээний уран хийсвэрлэлээр бүтээсэнд оршино.

800₮
16 мин
Сарьсан багваахайн үлгэрүүд

Сарьсан багваахайн үлгэрүүд

2021/10/19

Сарьсан багваахай манай домог үлгэрийн чухал дүр. Хар шидийн амьтан гэдэг өрнө дахины үлгэрээс ялгаатай нь түүнийг арга ухаантай, сэргэлэн дүрээр дүрсэлдэг. Сарьсан багваахайн араатан ба жигүүртний шинжийг байгальтай ойр амьдардаг ард түмний ухаанаар дүрсэлсэн нь энэ бизээ. Үлгэрүүдэд уран сэтгэмжээр бүтээсэн жигүүртний хаант улсыг яруу сайхнаар өгүүлжээ. Тэр дундаас эртний ба хожмын соёлын сүлэлдээнийг яруу тодоор харж болно. Жишээлбэл “Сарьсан багваахай шөнө нисдэг болсны учир” нь эртний домог мөн ч жигүүртний хааныг Хангарьд хэмээж байх юм. Харин та Буддын соёл дэлгэрэхээс өмнөх монгол домгийн сэтгэлгээнд жигүүртний хаан нь Бүргэд байдгийг мэдээд авбал илүүдэхгүй. Таны хүүхэд эдгээр үлгэрээс хөгжилтэй сонин түүх сонсож, арга ухааны учрыг тунгааж, амьтдын шидэт ертөнцөөр аялна.

8₮
13 мин