Азын дөрвөн морь
А. Төмөр-очир

А. Төмөр-очир

Азын дөрвөн морь

Үнэлгээ өгөх

Унших хувилбар:

11,000₮

Номын тухай

Монголын Шаандор Петефийн дуулал Монгол бол эх орончидтой бас урвагчидтай улс. Урвагчид буйлах цагт улс эх орны хувь заяа уруудаж, ус гал харшиж эхэлдэг. Тэр цагт яруу найрагчид л тэмцлийн галд авьяас билгээрээ, алтан амиараа амьд зул болж тэнгэрийн зарлигаар төрийг төвшитгөж, засгийг засалцдаг нь түүхийн шарлаагүй хуудаснаа илхэн байна. Өдгөөгөөс ерэн жилийн урьд хүрээ хотгүй дэлгэрсэн Хүүдий хүүдий мөнгөөр Хүрээгээ зараад цадав уу? Уут уут мөнгөөр Улсаа зараад гялайв уу? гэдэг яруу найргийн хилэн уулгат мөрүүд ардын хувьсгалын агсам уриа дуудлага болсноор бодлогот Бодоо, холч ухаант Данзан нар урвагч төрийн бөөрөн доор нь бөмбөг ивж, сүйхээт Сүх хүзүүн дээр нь юлд, илд буулгасныг түүх мартаагүй. Дээр дурдсан дөрвөн шад найргийг угаартсан хотын нагаартсан хөвгүүн, согтуу шүлэгчид бичиж чадахгүй. Чингисийн зарлигийг оддоос анирлаж, Шихихутугийн бэхийг дэвтээсэн авьяас билгийн боол л цус, нулимсаараа татлах хувьтай. Тийнхүү цаг түүхийн захиалгаар, эх орончдын сүнсний зарлигаар хөдөө нутгийн нэгэн найрагч эхээ алдсан өнчид шиг уйлж, үүрээ суулиулсан чоно шиг ульж гарч ирлээ. ...Мөнхийн ус уулгах аавдаа Мөнгөн ус хундагалж эхэлснийг Шүүдрийн дуслаар цайлах ижийдээ Шүлт цианит аягалж... буйг тэрбээр сохорт харагдаж, дүлийд сонсогдтол уйлж, ульж хэлж буй нь унтагсдыг сэрээж, урвагчдыг цочоож, улс орныг чичрүүлнэм. Сэлмээр ярьдаг Сүх жанжин, сэрэмжлүүлгийн харанга дэлддэг Д.Маам, сэтгэлээ цувидаг О.Дашбалбар нарын “Газар шороо” юу болж байгааг ...Жаргалыг бидэнд дүүрч ирсэн Жанжны эцэг Дамдины буурийг Жалга гуу, дов судагтай нь Жадлан өрлөөд хоньчилж хаялаа... хэмээн уулга алдан мэгшээд, зон олны зоон дээрх зовлон зузаарч Гүн булаг, Хуримтын нуур Гүү ширгэх шиг татарч эхэллээ Ханд ижийн худаг хүртэл Хатаж үхээд удаж байна... гэжээ. Төрийн бодлого хөлөө алдаж, түмний баялаг гарын салаагаар урсаж, гарзын үүд нээгдэж, гарлагын түймэр нүүж байгааг ...Уул толгод, Төмөртийн овоог Уутаар зөөгөөд арилж байна Улс Монголынхоо төрийг бас Нууцаар бутлаад ачиж байна гэж эрүүн доогуур минь зөөж, элгэн дээгүүр чинь тээж байгаа эх орныхоо эд эсийн хойноос амаа барин халаглажээ. ...Ямар сайхан нутгийг Ялзарсан луйварчид тонож Яруу найрагчийн иусыг ч бас Яг л адилхан сорж... байгаа тухай тэр нутгийн хүүгийн хувиар, энэ цагийн шүүгчийн ёсоор гэрчлээд ...Эрх мэдлийн соёогоор тэд Энгийн ардыг сийчиж Эгэл түмний заяагаар бас Тэвэг өшиглөөд тоглож... байгаа Их хурлын гишүүд нэртэй эх орноосоо урвагч зарим “ноход”-д ...Гүний ус хөлдөхөөрөө мөс болдог юм шүү Хүний мөс муудхаараа цус болдог тухай хатуу сануулсан төдийгүй дотоодын урвагч гадаадын уутлагч нарыг байгаль ээжээ гомдоосныг анзаарч ...Тайхар чулуугаа өндөрт өргөж Тархин дундуур нь (буулгахаас өмнө) Шар нохойн там руу түлхээд Чандруу болгон (хийсгэхээс урьд) түүхт Монголоос, түүхийн тавцангаас үтэр тонилохыг шаардсан байна. Манж мангас манай Монголыг үзүүрээс нь үмхэж, захаас нь залгиж байсан тэр цагт эх оронч эрэлхэг хаан Галдан бошгот “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн зарлигийг өнөөдөр Дарьганга нутгийн хүү, Дамдины Сүхбаатарын “дүү” ганлингийн дуугаар таслан гаслаж, яргин зандарч байна. Эрин цагийн ихэнх шүлэгч шиг эрвээхэйн далавчханаар, голиохойн гонгинолоор уушын мухлагт уйтгар униартуулалгүй, эх орныхоо хувь заяаны төлөө элэг нь эмтэрч, уушиг нь урагдаж, хилэнт их тэмцлийн хэнгэрэг дэлдэж яваа манай үеийн Шаандор Петефи бол: Ариун Гангын усаар рашаалсан Алтан Богдын цахиураас эмтэрсэн Авьяас билэгийн галаар шүншиглэсэн Айлтгүйн хүү Төмөр-Очир ажааму, Эх орноо зүрхэндээ тээж явдаг бүх хүн эзэн Чингисийн хөх толботой удам нэгэн буй за. Төрсөн нутгаа харьд огтчин өгөгсөд бол Түүх бузарлагч Түмэн хааны шээс болмой. Сүхээр цавчуулж эцэслэсэн Дарамын Төмөр-Очир шиг гүн ухаантан, үзгээр жадалж, үгээр шадалж яваа Айлтгүйн Төмөр-Очир шиг эх оронч найрагчид Монголд үгүйлэгдсээр байна. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын ГАЛСАН (Өөлд өвгөн) 2008.03.16. Баян буурал

Хэл:

Монгол хэл

Насны ангилал:

0+

Хуудасны тоо:

0

ISBN:

Нийтлэгдсэн:

2019-03-20

Зохиолч:

А. Төмөр-очир

Нийтлэгч:

А. Төмөр-очир